АХМАДУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ГАЗРУУД – Хадгалаад аваарай

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амарч сувилуулахад хэрэгцээт мэдээлэл өгөх зорилгоор эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд хөнгөлөлттэй нөхцөлөөр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын жагсаалтыг хүргэж байна.
АМРАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
1. “АЖУДС”
Газарчин хужирт амралт
Өвөрхангай аймаг Хужирт сум 4-р баг
99116210, 70166007, 99360469
2. “Амьд байгаль” ТББ
Бумбат амралт
УБ хот, СХД-ийн 24-р хороо Бумбат 1-1 тоот
99128789
3. “Ахмадын Эко” сувилал
УБ хот, ХУД-ийн 8-р хороо Жаргалантын ам
99009330, 90002599
4. “Багабаян-Энхийн төлөө” цогцолбор төв ТӨААТҮГ
УБ, СБД-ийн 19-р хороо Санзай-бага баян
80100833, 80100855
5. “Батзамбал” ХХК
Дөрвөн бэрх амралт
Сэлэнгэ аймаг, Мандал сум, Бэрхийн ам
91110709, 91915924, 99988488
6. “Баянгол сувилал” ААТҮГ
Сэлэнгэ аймаг,Баянгол сум
99215459
7. “БИ ӨҮ ТИ И” ХХК
Хөвсгөл хангай амралт
Хөвсгөл аймаг Алаг-эрэнэ сум, Хангай жуулчны бааз
89016601, 89201213
8. “Госрай” ХХК
Уран дөш амралт
Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сум Эрчим багийн Жигжидийн ам, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Дулаан бүлээний рашаан
94339643, 91104000
9. “Грийт кэймэлс” ХХК
Говийн тэмээ амралт
Баянхонгор аймаг, Баянговь сум, 1-р баг Гурванбулагийн рашаан
98003348, 99445899, 98665899
10. “Гэзгийн ар” ХХК
Алтанбулаг амралт
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум,
88008284, 91114709, 89110650
11. “Жо интернэшнл” ХХК
Баянбайгаль амралт
Төв аймаг, Батсүмбэр сум, 2-р баг
99051599, 99023211
12. “Молор трейд” ХХК
Их тамир амралт
УБ хот, СБД-ийн 19-р хороо, Хандгайтын ам
362580, 99104349,
Захиалга: 95961560, 33122955
13. “Мон Ленд” ХХК
Бумбын орон амралт
Булган аймаг, Хангал сум, Бумбын орон амралт
99775307, 99352077
14. “Мөнх цаст гурван оргил” ХХК
Солонго амралт
УБ хот, Налайх дүүрэг, 6-р хороо Тэрэлж мөнгөт цохио
99143132, 86159967, 99166799
15. “Омега” ХХК
Номун амралт
УБ хот, СБД-ийн Сэлбийн зуслан амралт
99116728, 86333399
16. “Оптимум прогресс” ХХК
Санзай амралт
УБ хот, СБД-ийн 19-р хороо Санзай ам 1085 тоот
88080815, 86080815
17. “Сонгодог ирээдүй” НҮТББ
Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгон, Жаргалант 6-609 тоот
99760144, 99221221
18. “Төгөлдөр баг” ХХК
Тарни амралт
Сэлэнгэ аймаг, Мандал сум, Тарнийн 8-р баг
89112738, 89651919, 98651919
19. “Хаан мэлз” ХХК
Гурван хонгор амралт
Төв аймаг Баяндэлгэр сум, Галуут 2-р баг
99815012, 99865012
20. “Харигтрейд” ХХК
Хариг амралт
Төв аймаг Эрдэнэ сум Чонжинболдог
80842755, 99192755
21. “Чадвар Баянзүрх” ХХК
Баянзүрх амралт
Завхан аймаг, Нөмрөг сум, Дархан баг
98184711, 98988833
22. “Чандмань Хархираа” ХХК
Чандмань тур амралт
Увс аймаг, Улаангом сум, 2-р баг
99188270, 99450966, 98198198
23. ШШГЕГ-ын харьяа
Төр хур амралт, сэргээн засах сувилал
УБ хот, БЗД-ийн 11- хороо, Төр хурахын ам
94090405, 99059222
24. “Электрозон” ХХК
Цагаан сүм амралт
Архангай аймаг, Хотонт сум, 6-р баг
88009922, 86009922
25. “Элма Баян-Уул” ХХК амралт
УБ хот, СБД-ийн 24-р хороо, Толгойтын баруун салаа
80998966, 80998997
26. “Энх мэнд” сувилал ОНӨААТҮГ
Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум
99873053
27. Эрдэмт жинст ХХК
Наран жинст амралт
Төв аймаг, Сэргэлэн сум 1-р баг
98949478
СУВИЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
1. “Амар амгалан шаргалжуут” ХХК
Амар амгалан сувилал
Баянхонгор аймаг
Баянхонгор сум 8-р баг Шаргалжуут
99449293, 99448610
2. “Алт-Болд” ХХК сувилал
БЗД-ийн 11-р хороо Хонхор-48 тоот
77885888, 99233080
3. “Ариун Лотус” ХХК сувилал
БЗД-ийн 11-р хороо Хонхор-48 тоот
77885888, 99233080
4. Багануур сувилал
Багануур дүүрэг 3-р хороо Нацагдоржийн гудамж
70210109, 99284045, 99298408, 99297399
5. Баруун зүүн эх сувилал
СХД-ийн 21-р хороо Цагаан чулуутын амны доод үзүүрт
99198852, 77731010
6. “Буйр трейвэл” ХХК
Буйр нуур сувилал
Дорнод аймаг, Халхгол сум, Буйр нуурын зүүн эрэг
88115499, 80002128
7. “БЭЦХ” ХХК
Чух жаргал сувилал
Дорнод аймаг Дашбалбар сум 3-р баг
88002395
8. “Дархан ангаагч” ХХК
Дархан-уул аймаг
99379802, 99059803
9. “Дархан өлзий од” ХХК
Дархан үйлс сувилал
Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, Нарантолгойд
99084562, 94084562, 99377213
10. “Дүгнэн” ХХК
Дүгнэн сувилал
Говь-Алтай аймаг, Жаргалан сум
86861105, 86861747, 99004426
11. “Жана Наран Мед” ХХК
Хэнтий аймаг, Цэнхэр мандал сум Хэрлэн голын гүүрний зүүн талд
89011131, 89011141, 91949898
12. “Мангут” ХХК
Мойлтын тохой сувилал
УБ хот, Налайх дүүрэг, 1-р хороо, Туулын гүүрний хажууд мойлтын тохой
88180270, 99168251, 70233233
13. “Маргад-Өгөөж” ХХК сувилал
УБ хот, Багануур дүүрэг, 4-р хороо
99010124, 83191888, 99093856
14. МҮЭ-ийн Сонгино амралт, сувилал
ХУД-ийн 12-р хороо
96159922, 75052552
15. “Нандин Эрдэнэ” сувилал
БГД, 6-р хороо, 40-р байр, 1 тоот
99007092, 88110800
16. “Номуутай” сувилал
УБ хот, СХД 21-р хороо Үйлдвэрчний эвлэл 59 тоот
94079588
17. “Отгонтэнгэр” рашаан сувилал
Завхан аймаг, Улиастай хот Жинст баг
94845433, 99071938
18. “Өв өгөөмөр” ХХК
Өв өгөөмөр сувилал
Өвөрхангай аймгийн арвайхээр сумын 5-р баг
91028101, 95328586
19. “Өнө энх” ХХК
УБ хот, Баянгол дүүрэг 14-р хороо, Хасбаатарын гудамж
95958420, 77668420, 77448420, 96968420
2. “Өрмөн Уул групп” ХХК
Хайрын бэлэг-2 сувилал
Төв аймаг, эрдэнэ сум, 1-р баг
95113030, 99020596
21. “Самбарай” ХХК
Төгөл сувилал
СХД, Зүүнсалаа, Богины ам
99265749, 99127644
22. “Сансар трейд” ХХК
Түнхэл сувилал
Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5-р баг Түнхэл тосгон
94001682, 88094130, 99154593, 88011682
23. “Си Си хатан” ХХК
Арга билиг сувилал
Төв аймаг, Сэргэлэн сум, Дэнжийн төгөл
80367676, 99183918
24. “Сэргэлэн Ар” ХХК
Тамир хөгжил сувилал
Архангай аймаг, Эрдэнэбулган сум
99339126, 99084769, 99906974
25. “УБТЗ-ын ахмадын холбоо” ТББ-ын харьяа Булагтай сувилал
Төв аймаг Архустай сум
21252990, 99141154, 86112849, 33247465
26. “Хүрэмт халуун рашаан” ХХК сувилал
Өвөрхангай аймаг, Тарагт сум
95097576, 99187576, 93020077
27. “Цанид” ХХК сувилал
Дархан-Уул аймаг 14-р баг
99036370, 99216370
28. “Чигэстэйн ундраа” ХХК
Улаан хаалга сувилал
Завхан аймаг, Алдархаан сум, Чингэстэйбаг
99990660, 90660044
29. “Шегиртэй арасан” нөхөн сэргээх сувилал
Баян-Өлгий аймаг, Өлгий сум
99144116
30. “Эвт эрхэс ган” ХХК
Апи мон сувилал
БГД 18-р хороо, 4-р хороолол Монгол мед төвийн байр 5.6-л давхар
99057547, 88051563
31. “Энхсаран” сувилал
УБ хот ХУД-ийн 12-р хороо Сонгино 71 тоот
75053100
Зуны дэлгэр цагт хүн бүр л хотоос зайдуу гарч амралт, рашаан сувиллыг зорьдог. Монгол нутаг хэзээнээс анагаах чадалтай рашаан усаар элбэг билээ. Амралтаа сайхан өнгөрөөхийн хажуугаар биеэ эмнүүлэх боломж бол рашаан сувилал. Тиймээс зарим хүмүүст хэрэг болгох үүднээс рашаан сувиллын талаар багахан ч атугай мэдээлэл хүргэхийг зорилоо.
Хүний бие махбодид анагаах зохистой нөлөө үзүүлдэг байгалийн усыг рашаан гэдэг. Рашаанаар эмчлэх арга анх үүссэн цагаас өнөөдрийг хүртэл хүмүүсийн олон жилийн туршлага дээр үндэслэжээ. Монголчууд рашааныг эртнээс эмчилгээ сувилгаанд ашиглахдаа тухайн рашаанд ямар эрдэс бодис агуулагддаг, хэр гүнээс гардаг зэргээр нь анагаах чадлыг нь тодорхойлдог байж. Тиймээс ч өндөр настнууд хаанахын, ямар рашаан юунд тустайг андахгүй мэдэж байдаг. Рашааныг дотор нь халуун, хүйтэн рашаан гэж ангилдаг. Энэ нь рашааны анагаах чадвартай холбоотой аж.
Хүйтэн рашаан нь нүүрсхүчлийн хийгээр харьцангуй баялаг байдаг байна. Өмнөговь, Дорнод, Хэнтий аймгийн зарим рашааны дэргэдээс хуучин, шинэ үеийн чулуун, хүрэл зэвсэг олддог нь төв Азид оршин сууж байсан эртний олон овог аймгийн хүмүүс рашаан ус ашиглан өвчнөө эмнэж байсны илрэл хэмээн судлаачид үздэг байна. Рашаан ус судлал нь Монголд ХVI-ХVII зууны үеэс хөгжиж иржээ. Рашаан усыг судалснаас тэдгээр рашааны түүх, ерөнхий байдал, ач тус ямар өвчинд тохирох болон рашаанд орох, сувилах, амрах, хооллох дэглэм заавар зэргийг гаргаж ирсэн аж. Монголчууд өвгөөс уламжилж ирсэн өөрсдийн “хар” ухаанаар рашаан усаа таньж өвчнөө анагаадаг байсан бол 1930-аад оноос “рашаан сувилал” эрчимтэй хөгжиж иржээ. Улсын хэмжээнд нийт 130 гаруй рашаан шинжлэн судлагдсан байдаг аж. Огт судлагдаагүй 100 гаруй рашаан бий гэж үздэг юм байна.
Одоогоор манай улсад рашаан сувиллын 50 гаруй газар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Рашаан сувилалд байгалийн болон ардын уламжлалт эмчилгээг хослуулан хэрэглэх нь элбэг. Үүнд элсэн болон шавар эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр, зүү эмчилгээ зэрэг ордог байна.
Элсэн эмчилгээ: Наранд халсан шар элсийг дээр үеэс эмчилгээ сувилгаанд ашгласаар иржээ. Элсний амархан халдаг, дулаан бага дамжуулдаг физик шинж чанарыг ашиглан мэдрэл, бөөрний зарим төрлийн өвчнийг анагаахад ашигладаг байна. Манай улсад бөөрний өвчтэй хүмүүст зориулж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Бүрдийн элсэнд сувиллын газар байгуулж туршсан нь амжилттай болсон. Мөн 1980 оноос Говь-Алтай аймгийн Бигэр сумын Таван манханд элсэн сувиллын газар байгуулан ажиллаж байна.
Анагаах шавар: Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал юм. Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан орган-эрдэсийн бүрэлдэхүүн, төмөр, зэс, хөнгөн цагаан, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, даавар зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог байна. Мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг аж.
Тогтмол үйл ажиллагаа явуулдаг зарим рашаан сувиллын үнэ ханшийг дор оруулав. Ихэнх рашаан сувиллууд Эрүүл мэндийндаатгалтай бол арай хямд үнээр үйлчилгээгээ явуулдаг юм байна.
Эх сурвалж: Galuut.com