Дэлхий дахинд

ӨВЧИН ЗОВЛОН, АЮУЛААС ГЭТЭЛГЭГЧ НОГООН ДАРЬ ЭХ БУРХАН – Хадгалаад аваарай

Дарь эх нь сансарын (амьдралын) хүрдний бүхий л гаслан зовлонгоос Гэтэлгэгч эх юм.

УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА

 

УМ: Бурханы ариун лагшин, зарлиг, таалалын хэмжээлшгүй их эрдмийг илэрхийлэнэ.

ДАРИ: Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох Сансарын хүрдний зовлонгоос Гэтэлгэгч эх

ДҮДДАРЭ: Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь болох Зовлонгийн үнэн шалтгаан үйлийн үр хийгээд муу сэтгэлээс Гэтэлгэгч эх

ДҮРЭ: Доод төрлөхтөний зорихуйн орон болох сайн төрөл авах, дунд төрлөхтөний зорихуйн орон болох өөрөө өөрийгөө орчлонгоос гэтлэхүйн нирваан, дээд төрлөхтөний зоригдолын орон болох төгс гэгээрэл гэсэн гурван төрлөхтөний бүх л орныг олох үйлсийг бүтээнэ. Эдгээр үйлсэд мөн энэ насны ажил үйлс, найз нөхөд хийгээд номыг ёсчилон сэтгэлдээ үйлдэх таатай нөхцөл бүгд багтана.

СУХА: УМ ДАРИ ДҮДДАРЭ ДҮРЭ СУХА тарнид багтах Дарь эхийн адистэд нь бидний зүрхэнд гэгээрлийн уг шалтгааныг байгуулах болтугай хэмээсэн утга буй…
Бид бүгд түргэн авралт Гэтэлгэгч дээд Дарь эхийн авралд багтаж одoo баc хойтын хэрэг үйлс залбирсан төдийд бүтэж байхын ерөөл өргөе! Сайн үйлс дэлгэрэх болтугай! Xурай, Xурай, Xурай

 

Дарь-Эхийн тухай домог

Дарь-Эх гэдэг нь хорвоогийн хамаг амьтныг зовлон энэллийн далайгаас гэтэлгэн гаргагч хэмээх утгатай. Төвдөөр бол Долгор хэмээнэ. Цагаан дарь-Эхийн авран нигүүлсэх сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү аугаа хүчтэй ажээ. Дарь буюу Тара гэдэг нь санскритаар “од” хэмээх утгатай бөгөөд од адил хамаг амьтныг харанхуйгаас гэтэлгэн гэрэлтүүлж, өөрийн цацрагаар тэжээн тэтгэж хамгаалах утгыг агуулдаг. Жанрайсиг бурхан хорвоо ертөнцийн хамаг ардын зовлонг харж өрөвдөн хайлахдаа баахан нулимс унагажээ. Тэгэхэд зүүн мэлмийний нулимснаас амирлангуй Цагаан дарь-эх, баруун мэлмийний нулимснаас Ногоон Дарь-Эх бурхан мэндэлсэн хэмээх домог бий.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !