Зөвөлгөө

ЗУРАГДСАН НҮДНИЙ ШИЛИЙГ ШИНЭХЭН МЭТ ЦЭВЭРЛЭХ ХЯЛБАР АРГА – Хадгалаад аваарай

1. Автомашины өнгөлөгч: Зөөлөн даавуун дээр хэдхэн дусал автомашины өнгөлөгч дусааж линзээ арч. Дараа нь угаагаад үз.

 

2. Спирт: Линзээ зурааснаас ангижруулахын тулд спирт дусаасан зөөлөн даавуугаар арчина.

 

3. Мебель өнгөлөгч болон вазелин: Эхлээд линзэн дээрх зураас дээрээ вазелин түрхээд дараа нь мебель өнгөлөгч цацаад арчаарай.

 

4. Вакс: Алчуурны үзүүр дээр бага зэргийг аваад линзэн дээрх зураас арилтал зүлгээрэй.

 

5. Зэс болон мөнгө өнгөлөгч: Уг бодис нь бохир, зураасыг арилгадаг. Хамгийн гол нь ацетоны агууламжгүй бодис байх ёстой.

 

6. Хумсны лак: Энэ аргыг хэрэглэхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй. Өнгөгүй хумсны лакаа маш болгоомжтойгоор зурагдсан хэсэгт түрхэнэ. Тэгээд хаттал нь хүлээх хэрэгтэй.

 

7. Хүнсний сода болон ус: Нүдний шил цэвэрлэхэд нарийн ширхэгтэй алчуур ашиглана. 1 цайны халбага ус болон 1 хоолны халбага хүнсний содыг хольж зуурмаг бэлдээд зуурмагаар шилээ арчаад дараа нь хуурай алчуураар цэвэрлэнэ.

 

8. Компьютерын дэлгэгч цэвэрлэгч: Компьютерын дэлгэц цэвэрлэгчээр нүдний шилийг ч мөн цэвэрлэхэд тохиромжтой байдаг.

 

9. Шүдний оо: Шүдний оо нь зураас арилгахад тустай. Хамгийн гол нь та ямар нэгэн гелэн бус цайруулагчгүй жирийн шүдний оо ашиглах ёстой.

 

10. Aяга таваг угаагч: Хэдхэн дусал нимбэгтэй шил арчигч бодис болон хэдэн дусал аяга таваг угаагч шингэн бодис холино. Ингээд нүдний шилний линз дээр тогтсон зураасыг арилгаж болно.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !